AP Multivitamin
Мультивитамин
Зориулалт: Биеийн ерөнхий эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжиж бичил элемент болон амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.
Насны ангилал: 1+ нас*
Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал
Амтны төрөл: Холимог жимс (интоор, жүрж, усан үзэм), тарвас, интоор, жүрж, усан үзэм
Олон төрлийн амьтны хэлбэр дүрстэй, ойн жимсний янз бүрийн амттай, хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг өдрийн хэрэгцээт тунгаар агуулсан, байгалийн гаралтай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй мультивитамин, эцэг эхчүүдийн хамгийн хайртай бүтээгдэхүүн биш гэж үү?
Хэрэглэх заавар: Өдөрт 2 ширхгээр зажилж хэрэглэнэ.
AP Vitamin D 500IU
Хүүхдэд зориулсан витамин D
Зориулалт: Хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж дархлааны системд дэмжих нөлөө үзүүлнэ, яс, булчингийн хэвийн өсөлтийг хангана
Насны ангилал: 1+ нас
Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал
Амтны төрөл: Интоор
Тун: 1 ширхэгтээ 500 ОУН
Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог.
Хэрэглэх заавар: 1 ширхэгтээ 500 ОУН витамин D агуулсан тул хүүхдийн эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар тогтмол зажилж хэрэглэнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.