AP Vitamin D 500IU
Хүүхдэд зориулсан витамин D
Зориулалт: Хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж дархлааны системд дэмжих нөлөө үзүүлнэ, яс, булчингийн хэвийн өсөлтийг хангана
Насны ангилал: 1+ нас
Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал
Амтны төрөл: Интоор
Тун: 1 ширхэгтээ 500 ОУН
Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог.
Хэрэглэх заавар: 1 ширхэгтээ 500 ОУН витамин D агуулсан тул хүүхдийн эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар тогтмол зажилж хэрэглэнэ.
AP Kids Immune Booster
Хүүхдийн дархлааны системийг дэмжигч
Зориулалт: Хүүхдийн дархлааны системийг дэмжиж, дархлааны хэвийн тогтвортой хариу үйлдэл үзүүлэхэд тусалана
Насны ангилал: 1+ нас
Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал
Амтны төрөл: Халуун орны олон жимсний амттай
Хүүхдийн нас бага байх тусам амьсгалын замын болон бусад халдварт өвчинд өртөмхий байдаг. Эрүүл хүүхэд ч жилд 4-8 удаа амьсгалын замын халдвар авч эдгэрснээр дархлаа тогтож, хүүхдийн нас нэмэгдэх тусам энэ тоо буурдаг. Хүүхдэд зориулсан Animal Parade Immune Booster нь хөгжиж буй дархлааны системд хэрэгцээт амин дэм, эрдэс бодис болон төрөлхийн, өвөрмөц бус дархлааг тэтгэх эмийн ургамлуудтай гэдгээрээ давуу талтай.
Хэрэглэх заавар: Өдөрт 2 ширхгээр зажилж хэрэглэнэ
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.