Ухаантай хүүхэд багц

177,800₮
Богино тайлбар
Хүүхдийн тархины хөгжлийг тэтгэх үл орлуулагдах тосны хүчлүүд, мультивитамин бүхий багц.

AP Multivitamin 

Мультивитамин


Зориулалт: Биеийн ерөнхий эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжиж бичил элемент болон амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.

Насны ангилал: 1+ нас*

Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал 

Амтны төрөл: Холимог жимс (интоор, жүрж, усан үзэм), тарвас, интоор, жүрж, усан үзэм 


Олон төрлийн амьтны хэлбэр дүрстэй, ойн жимсний янз бүрийн амттай, хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг өдрийн хэрэгцээт тунгаар агуулсан, байгалийн гаралтай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй мультивитамин, эцэг эхчүүдийн хамгийн хайртай бүтээгдэхүүн биш гэж үү? 

  • Найрлагадаа хүүхдүүдийн дурамжхан иддэг ногоон ногооны баяжмал агуулсан (брокколи, бууцай гэх мэт, гэхдээ чшшш…! битгий хэлээрэй)
  • Ногоонд агуулагдах эслэг нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. 
  • Монгол хүүхдүүдэд хамгийн их дутагддаг витамин D агуулсан 
  • Хүүхдийн яс, булчингийн хэвийн өсөлт, хөгжлийг хангах эрдэс бодисыг ч мөн агуулсан тул таны хүүхдийн өсөлтийг дэмжинэ. 
  • Хүүхдийн биед хэрэгцээт бүхий л амин дэм, эрдсийг агуулсан ба биед үзүүлэх сөрөг нөлөөгүй 
  • Дархлааны системийн хэвийн, тогтвортой хөгжлийг тэтгэх амин дэмээр баялаг

 Хэрэглэх заавар: Өдөрт 2 ширхгээр зажилж хэрэглэнэ.


AP Omega 3/6/9 Junior 

Хүүхдэд зориулсан омега 3/6/9 


Зориулалт: Хүүхдийн төв мэдрэлийн систем, мэдрэлийн эсийн хөгжлийг дэмжихээс гадна зүрх судасны тогтолцоо эрүүл хөгжиж, хэвийн үйл ажиллагаа явуулахад сайн нөлөөтэй

Насны ангилал: 1+ нас 

Хэмжээ, хэлбэр: 90ш, зажилдаг зөөлөн капсул

Амтны төрөл: Амтат нимбэг 


Омега-3/6/9 нь үл орлуулагдах тосны хүчлүүд ба хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн хэрэгтэй тосны хүчлийн төрлүүд юм. 

Хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоо төрөх үед бүрэн хөгжөөгүй, төрсний дараа тодорхой хугацаанд хөгжин, сэтгэхүй, танин мэдэхүйн үйл ажиллагаа бүрэлддэг тул мэдрэлийн эсийн хөгжилд сайнаар нөлөөлөх хүнс, амин дэм хамгийн чухал байдаг. 

Үл орлогдох тосны хүчлүүд нь мэдрэлийн эсийн тосон бүрхүүлийг бүрэлдүүлж хүүхдийн сэтгэн бодох, ой санамж, шинээр суралцах зэрэг онцлог үйлүүдэд дэмжих нөлөө үзүүлнэ.


  • Хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай 6 төрлийн тосны хүчлийг зэрэг агуулсан 
  • Идэвхт хэлбэртэй омега-3 болох DHA болон EPA-г агуулсан ба эдгээр нь хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал хэрэгцээт тосны хүчлүүд юм
  • Зүрх судасны эрхтэн тогтолцоо, нүд болон арьсны үйл ажиллагааг тэтгэнэ
  • Дархлааны системийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ 
  • Нэг хайрцаг нь 45 хоногийн хэрэглээ юм

Хэрэглэх заавар: Өдөрт 2 ширхгээр зажилж эсвэл залгиж хэрэглэнэ



StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл