Бидний тухай
 1972 онд Нью-Йоркийн Лонг-Айлэнд хотод Жэралд Кэсслэр гэх эрхэм NaturesPlus брэндийн нэмэлт тэжээл үйлдвэрлэгч Natural Organics -г үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. Тухайн үед улс орны бодлого нь эрүүл мэндийн салбарт хүрч ажиллаж чаддаггүй, иргэдийн эрүүл амьдралын талаарх мэдлэг хомс, эрх зүйн орчингүй мөн чанаргүй хямд органик бус химийн гаралтай ижил төрлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ихтэй байсан цаг үе юм. Тэрээр энэ бүгдийг халж АНУ-ын иргэд төдийгүй дэлхийн хүн амыг гагцхүү органик нэмэлт бүтээгдэхүүнээр эрүүлжүүлэх эрхэм зорилгыг урдаа тавин өнөөдрийг хүрчээ. 
         NaturesPlus брэнд үйлдвэрлэлдээ зориулж АНУ-ын үйлдвэрлэлийн журам мөн бусад байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандартаас илүү нарийвчилсан эмзүйн стандартыг бий болгож хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн өөрийн гэсэн чанарын лабораторитой нь тус брэндийн үйлдвэрлэл хэр хэмжээнд чанарын өндөр зэрэглэл, аюулгүй бүтээгддэг болохыг харж болно.
        Энэхүү чанарын лабораториор баталгаажсан 1,200 гаруй байгалийн гаралтай витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дэлхий өнцөг булан бүрт та бидний амьдралын эрүүл орших боломжийг дэмжин худалдаалагдсаар байна.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл