Лабораторын шинжилгээгээр мэдэх боломжтой. Цусанд агуулагдах төмөр, кальци, натри, хлор гэх мэт эрдсүүд нь танд ямар элемэнт дутагдаж байгааг харуулна. Жишээлбэл цусны ерөнхий шинжилгээгээр улаан эсийн тоон үзүүлэлт буурч, диаметрээрээ жижгэрч, улаан эсэд агуулагдах гемоглобиний хэмжээ буурч, өнгө илтгэх чанар нь багассан бол танд төмөр дутагдлын улмаас цус багадалт үүссэн байж болзошгүйг харуулна. Харин таны ясаар янгинан өвдөж, амархан ядарч сульдаж байгаа бол ясны сийрэгжилт үүссэн байж болзошгүй ба дийлэнх шалтгаан нь витамин D дутагдал байдаг. Эдгээр шинжилгээг заавал цуснаас үзсэнээр үнэн гарна гэдгийг санах хэрэгтэй.
Амин дэмүүд нь агуулагддаг ургамал эсвэл шош, мөн усанд уусдаг уу, тосонд уусдаг уу, биед хадгалагдах хугацаа гэх мэт олон шинж чанараараа ялгаатай ба гүйцэтгэх үүрэг нь мөн өөр өөр юм. Витамин С, витамин Е мөн витамин А-гийн уламжлалууд нь антиоксидант буюу хэт исэлдэлтийн эсрэг үйлчилж эсийн үсэл, хөгшрөлтөөс сэргийлдэг. Витамин А нь харааны эсүүдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна салст бүрхүүлийн хэвийн байдлыг хадгалдаг Витамин D нь дархлаа системд чухал үүрэгтэйгээс гадна ясны нягт байдал, кальцийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин К нь цусны бүлэгнэлтийн нэгэн фактор юм.
Мэдээж хоол хүнснээс авах ёстой ч хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа эрдэс бодис, амин дэмийг нэмэлтээр авснаар: Халдвар, үрэвслийн процессийн үргэлжлэх хугацааг богиносгоно Аливаа шарх, шалбархайн эдгэрэлт хурдасгана Ясны нягт, хатуу чанар сайжрах ба мөн үений гадаргуу гөлгөр байж чөлөөтэй хөдлөх чадвар хадгалагдана. Дааврын үүсэлт тогтворжих гэх мэт олон үр нөлөөтэй.
Мультивитамин нь хүүхдийн өдрийн турш авах ёстой чухал амин дэм, эрдэс бодисыг өдрийн хэрэгцээгээр агуулсан байдаг. Тиймээс байнга тасралтгүй ууж байж бичил элементийн дутагдалд орохгүй. Харин хүүхдийн өсөлт хоцрох, шүдлэлт удаашрах зэрэг асуудал үүсвэл кальцийн бэлдмэлийг хавсарч болно. Хэрэв хүүхэд суулгавал цайрын бэлдмэлийг нэмэлтээр өгнө. Шөнө нойрондоо муудаж, эргэж хөрвөөж, сэрвэлзээд байгаа үед хүүхдэд зориулсан магнийг нэмэлтээр ууж болно. Тиймээс ямар үед ямар нэмэлт бүтээгдэхүүн өгөхийг хүүхдийн эмчид үзүүлж, зөвлүүлээрэй.
Хамгийн түрүүнд нас чухал. Дөнгөж төрсөн хүүхдийн гэдэсний ашигтай бактер тэнцвэржээгүй, хөхний сүүнээс бусад бодист эмзэг байдаг тул тосон витамин D-г л зөвлөдөг. Харин 6 сараас дээш, шүд нь ургаагүй, сайн зажилж чадахгүй бол шингэн хэлбэрийн мультивитаминыг сонгох хэрэгтэй. 2-с дээш настай зажилж чаддаг болсон үед зажилдаг, шүлсэнд амархан уусдаг хэлбэрийн витамин илүү дээр, залгиж хэрэглэх витаминаас татгалзвал зохино. Хэрэв таны хүүхэд өсвөр нас руугаа орж байгаа бол хүүхдийн витаминаас илүү өсвөр үеийнхэнд зориулсан витамин сонгох нь зүйтэй. Учир нь тэдний бие махбод өдрөөр өсөхийн зэрэгцээ дааврын нийлэгжилт нэмэгдэж ердийнхөөс илүү амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ үүсдэг.
Тухайн орны нийгэм эдийн засгийн байдал, хоол тэжээлийн хүртээмж, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл зэргээс хамаарч дэлхийн улс орны хүүхдүүд өөр өөрийн онцлогт тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмийг хэрэглэдэг. Монгол орны хувьд газар зүйн байрлал, эрс тэс уур амьсгал, хүүхдийн үдийн цайнд зарцуулах төсвийн байдал, өдөр бүрийн шинэ ногооны хүртээмж хангалтгүй, спортоор хичээллэх зай талбай багатай зэргээс шалтгаалан D амин дэмийн дутагдал, төмрийн дутагдал, ногоон ногоо, загас бага иддэгээс эрдэс бодис, тосны хүчлийн дутагдалд орсон байдаг. Хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдэд мөн амин дэм, эрдэс бодисын дутагдал түгээмэл тархсан. Иймд хүүхдийнхээ, мөн өөрийнхөө биеийн онцлог, эрүүл мэндийн байдлыг харгалзан тохирох амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж хэвшээрэй.
Хувь хүндээ тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байдаг, чихрийн шижинтэй, илүүдэл жинтэй хүмүүс sugar free буюу чихэр агуулаагүй витамин сонгох. Хоол боловсруулах зам нарийн гэдэсний өвчтэй глутены харшилтай хүмүүс gluten free витамин сонгох. Харшилтай, амархан харшламтгай хүмүүс hypoallergenic, no artificial color буюу харшил төрүүлэгч багатай, хиймэл өнгө оруулагчгүйг сонгох
Өдөрт хэдийг ууж ямар давтамжтай хэрэглэснээр өдөрт авах ёстой витамины хэрэгцээг хангах талаар заавраас нь сайн унших хэрэгтэй
Витаминыг хэрэглэх хэрэглэгч нь нярай, хүүхэд, том хүн байна уу, өвчтэй хүн, залгих үйл ажиллагаа алдагдсан байна уу гэх мэт хэрэглэх хүндээ тохиромжтойг сонгох хэрэгтэй. Жишээ нь: Нярай, бага насны хүүхдэд хахахаас сэргийлж шингэн витамин сонговол илүү үр дүнтэй ба залгих үйл ажиллагаа алдагдсан насанд хүрсэн хүнд найруулж уудаг витамин тохиромжтой. Сүүлийн үеийн судалгаануудаар цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан резинэн чихэр хэлбэрийн витаминууд нь шүд цооролтонд амархан хүргэж байна гэж үзэж байгаа тул зайлсхийх хэрэгтэй
Ууж хэрэглэдэг витамин supplement-уудыг ерөнхийд нь синтетик буюу лабораторийн аргаар үйлдвэрлэж гаргаж авсан, натурал буюу байгалийн хоол хүнснээс гаргаж авсан гэж үндсэн 2 хэсэгт хувааж байгаа ба синтетик витаминууд нь хүний биед абсорбц буюу шимэгдэхдээ муу байдаг бол байгалийн хоол хүнснээс гаргаж авсан витаминуудын шимэгдэлт сайн байдаг байна
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл