Кальци Д витаминтай багц

161,800₮
Богино тайлбар
Ясны бат бэх байдал, нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх ясны тэжээл ба витамин D бүхий багц.

Vitamin D3 5000 IU

Витамин D3 5000 ОУН


Зориулалт: Биеийн ерөнхий бодисын солилцоо, дархлаа тогтолцоонд дэмжих нөлөө үзүүлнэ, кальцийн солилцоонд чухал нөлөө үзүүлж яс болон булчингийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ

Насны ангилал: Том хүн, хүүхэд

Хэмжээ, хэлбэр: 60ш, зөөлөн капсул

Тун: 5000 ОУН


Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг. 

Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог. 


  • Ясны өсөлт, булчингийн хөгжлийг тэтгэнэ
  • Дархлааны системийн хэвийн, тогтвортой хариу урвал үзүүлэхэд сайнаар нөлөөлнө
  • Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ

Хэрэглэх заавар: Өдөрт 1 капсулыг залгиж хэрэглэнэ


Bone Power

Ясны шим тэжээл


Зориулалт: Ясны бат бөх байдал, үений хэвийн хөдөлгөөн болон биеийн ерөнхий эсэргүүцэл, бодисын солилцоог дэмжинэ 

Насны ангилал: Том хүн

Хэмжээ, хэлбэр: 90ш, зөөлөн капсул 


Ясны эдийн бодисын солилцоонд голлох үүрэг гүйцэтгэх эрдсүүд болох кальци, фосфор, магни, цайрыг хангалттай тунгаар агуулснаас гадна витамин А, С, D, мөн витамин В-ийн комплекс, үл орлуулагдах тосны хүчлийн нэг төлөөлөл болох омега-9-ийг найрлагадаа нэмж өгсөн тул биеийн ерөнхий эсэргүүцэл, эсийн энерги үүсэлтийг дэмжинэ. Найрлага дахь витамин D 200 ОУН нь кальцийн шимэгдэлтийг дэмжих нөлөөтэй. 


  • Эрүүл ясны бодисын солилцоог дэмжинэ 
  • Булчингийн эдийн хөгжлийг тэтгэнэ 
  • Найрлага дахь витамин В-ийн комплекс нь эсийн энерги үүсэлтийг дэмжинэ
  • Ясны өсөлтөнд сайнаар нөлөөлөх химийн элемэнтүүд болох бор, фосфор ба цайрыг нэмэлтээр агуулсан 
  • Найрлагадаа 1000мг омега-9 агуулсан 
  • 1 сав нь 23 өдрийн хэрэглээ 

Хэрэглэх заавар: Өдөрт 4 ширхгээр залгиж ууна 



StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл