Vitamin D3 5000 IU
Витамин D3 5000 ОУН
Зориулалт: Биеийн ерөнхий бодисын солилцоо, дархлаа тогтолцоонд дэмжих нөлөө үзүүлнэ, кальцийн солилцоонд чухал нөлөө үзүүлж яс болон булчингийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ
Насны ангилал: Том хүн, хүүхэд
Хэмжээ, хэлбэр: 60ш, зөөлөн капсул
Тун: 5000 ОУН
Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 капсулыг залгиж хэрэглэнэ
AGELOSS Joint Support
Үений нэмэлт шим тэжээл
Зориулалт: Үений бүрхүүл, үений шингэн үүсэлт зэргийг дэмжиж, үений хөдөлгөөний чөлөөтэй, идэвхтэй байдлыг дэмжинэ
Насны ангилал: Том хүн
Хэмжээ, хэлбэр: 90ш, шахмал
Насжилттай холбоотойгоор үений шингэний үүсэлт удааширч, үений бүрхүүл уутны хатуурал зэрэг өөрчлөлт үүсдэг. Үүний улмаас үений хөдөлгөөн удааширч, далайц буурснаар өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болдог. Нас нэмэгдсэн ч үений хөдөлгөөнөө идэвхтэй хэвээр авч үлдэхийг хүсвэл үений нэмэлт тэжээл болох Ageloss Joint Support-ийг хэрэглээрэй.
Хэрэглэх заавар: Өдөрт 3 ширхгээр залгиж ууна
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.