Super B-50 нь стрессээс хамгаалж, эсийн энерги үүсэлтийг дэмждэг тул өдрийн бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүссэн, сресс ихтэй газар ажиллаж амьдардаг хүн бүр хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
В витаминууд нь усанд уусдаг хэв шинжтэй ба В1-В12 хүртэл олон төрөл байдаг. Витамин В нь хүний биед:
- Энерги үүсэлтийг дэмжих: В1, В2, В3, В5 нь хоол тэжээлийн бодисыг задлан энерги хэлбэрт оруулж биеийн эрч хүчийг нэмэгдүүлнэ.
- Тархи хамгаалж, төв мэдрэлийн системийг дэмжинэ: В6, В9, В12 нь мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулах үйл явцыг түргэсгэж танин мэдэхүйн хөгжилийг тэтгэж ой тогтоолтыг нэмэгдүүлнэ.
- Цус багадалтаас сэргийлж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ: Витамин В12, В9 нь цусны хамгийн чухал элемент болох цусны улаан эсийн хуваагдлыг эрчимжүүлснээр цус багадалтаас сэргийлнэ. Мөн эдгээр витаминууд гомоцистейний хэмжээг бууруулснаар ззүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулна.
- Арьс, үс, хумсны эрүүл байдлыг тэтгэнэ: В2, В3 болон В7 нь арьсны уян хатан чанар, чийгшилийг тэтгэхээс гадна үсний ургалтыг тэтгэж уналтыг бууруулна.
- Нүдний эрүүл мэндийг тэтгэнэ: Витамин В2, В6, В9 болон В12 нь болор цайх өвчнөөс сэргийлж торлогийн судасны бусад өвчинд өртөх эрсдлийг буруулдаг.
- Бие махбодыг хоргүйжүүлнэ: В3 нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр биед агуулагдах хорт нэгдлүүдийг гадагшлуулахад туслах болно.
Super B-50 бүтээгдэхүүний найрлагад орсон Витамин В-ийн төрөл болгон 50mg/ 50mcg хэмжээтэй гэдгээрээ бусад Витамин В комплексээс онцлог юм.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 ширхгээр залгиж хэрэглэнэ
Хэлбэр/ хэмжээ: 180 ширхэг, капсул