AP Vitamin D3 400IU Хүүхдэд зориулсан шингэн витамин D

69,900₮
Богино тайлбар
Тосон, дусал хэлбэртэй витамин D

AP Vitamin D3 400IU

Хүүхдэд зориулсан шингэн витамин D 


Зориулалт: Хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж дархлааны системд дэмжих нөлөө үзүүлнэ, яс, булчингийн хэвийн өсөлтийг хангана

Насны ангилал: 14 хоногоос дээш нярай 

Хэмжээ, хэлбэр: 183 дусал, шингэн 

Амтны төрөл: Байгалийн жүрж 

Тун: 2 дусалдаа 400 ОУН 


Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг. 

Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог. 


  • Хүүхдэд хамгийн түрүүнд нэмэлтээр өгөх шаардлагатай амин дэм
  • Ясны өсөлт, булчингийн хөгжлийг тэтгэнэ
  • Дархлааны системийн хэвийн, тогтвортой хөгжилд сайнаар нөлөөлнө
  • Рахит өвчнөөс урьдчилан сэргийлнэ 
  • Хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны хөгжлийг тэтгэнэ


Хэрэглэх заавар: Дагалдах зориулалтын соруулах хошуугаар авч хүүхдийн аманд дусаана. 2 дусалдаа 400 ОУН витамин D агуулна. Хүүхдийн эмчийн заавраар өдөрт тохирсон тунгаар тогтмол хэрэглэнэ. 


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл