AP Vitamin D 500IU
Хүүхдэд зориулсан витамин D
Зориулалт: Хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж дархлааны системд дэмжих нөлөө үзүүлнэ, яс, булчингийн хэвийн өсөлтийг хангана
Насны ангилал: 1+ нас
Хэмжээ, хэлбэр: 90ш, хатуу шахмал
Амтны төрөл: Интоор
Тун: 1 ширхэгтээ 500 ОУН
Витамин D-ийн дутагдал нь монгол орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Монгол орны газар зүйн байрлалаас шалтгаалж хүний биед витамин D нийлэгжихэд шаардлагатай нарны гэрлийн долгионы урт маш богино хугацаанд тусаад өнгөрдөг тул витамин D нийлэгжүүлэх процесс хангалттай хугацаанд явагдаж чаддаггүй. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд витамин D-ийн агууламж бараг байдаггүй тул бүх насны хүмүүст витамин D-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Витамин D нь дархлааны урвалд оролцдог олон эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байдгаас гадна кальцийн шимэгдэлт, зарцуулалтад чухал нөлөөтэй байдаг тул витамин D-ийн дутагдал нь хүүхдийн рахит өвчин, мөн насанд хүрэгчдийн ясны сийрэгжилт үүсэх нэгэн шалтгаан болдог.
Хэрэглэх заавар: 1 ширхэгтээ 500 ОУН витамин D агуулсан тул хүүхдийн эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар тогтмол зажилж хэрэглэнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.