Ээж болно гэдэг нь жирэмсний өмнөх үе, жирэмсэн үе, төрсний дараах үе гээд олон үеүдийг туулдаг бөгөөд эдгээр цаг мөчид эмэгтэй хүний биед өөрчлөлтүүд явагдсаар байдаг.
Шинэхэн ээж нарт зориулсан хэрхэн энергиэ нэмэгдүүлэх, өмнөх биеийн галбиртаа эргэн очиход туслах зорилгоор зөвлөгөө бэлтгэлээ.
Бяцхан үрээ хөхүүлэх, гадаа салхилуулах гэх мэт хөдөлгөөнгүй олон цагаар суух нь олон тохиолддог. Үүнтэй холбоотойгоор чилэх, булчин хөших, улам л ядрах гэх мэт олон сөрөг үр дагаврууд үүсдэг.
Булчингаа суллаж, эрч хүчээ нэмэхийн тулд танд заавал дасгалын төхөөрөмж, биеийн тамирын хувцас шаардлагагүй.
Гарынхаа алгаар зангираад байгаа булчин болгон дээрээ 10-15 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийхэд цусны эргэлт сайжирч энерги үүсэлт нэмэгддэг ажээ.
Бяцхан хүүхдээ асарч, эрүүл, саруул бойжуулна гэдэг нь ээжүүдийн хамгийн том гавьяа билээ. Гэвч өдрийн ихэнх цагийг хүүхдээ асрахад зарцуулж өөрийгөө умартсан, архаг ядаргаанд орсон ээжүүд олон билээ.
Иймээс нийгмийн харилцаанд аль болох оролцож, нарны гэрэлд өнгөрөөх хугацаагаа уртасгаж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээгээрэй.
Хүүхдээ асарч байхдаа дуртай дуугаа аялж, усанд орохдоо ч хамгийн сайнаараа амарч, хүүхэдтэйгээ агаарлахдаа идэвхтэй алхах зэргээр өдрийн хэмнэлдээ эрч хүч нэмээрэй.
Хүүхэд тээж төрүүлж, хөхөөр хооллоно гэдэг эмэгтэй хүний биеэс их хэмжээний эрдэс бодис дутагдахад хүргэдэг. Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэснээр хөхний сүүний гарц сайн байж, хүүхэд эрүүл өсөж бойжих үндэс юм. Иймээс та өөрт тохирсон шим тэжээлээр баялаг, эрүүл, органик мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж хэвшээрэй.
Шинэхэн амаржсан ээжийн хувьд 5-6 цаг тасралтгүй унтана гэдэг бараг л боломжгүй билээ. Нярай хүүхэд 2-3 цаг тутам хооллох хэрэгтэй, мөн энэ хэрээр живхийг нь хуурайлах, усанд оруулж ариун цэвэр сахих гэх мэт ажлууд ар араасаа хөвөрдөг.
Иймээс танд 4-6 цагийн тасралтгүй нойроо авахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.
Ингэснээр дараагийн удаа хүүхдээ хооллоход цаг хэмнэж, хөдөлмөр хөнгөвчлөх болно
Шөнийн цагаар нөхрөөсөө, эсвэл ээжээсээ тусламж хүсэж, хүүхдээ хооллуулж, хуурайлуулж болно шүү дээ. Ээжийн шөнийн нойр нь төрөлтийн дараах үеийн тэнхрэлд маш том ач холбогдолтой гэдгийг ойлгуулж ойр дотнын хүмүүсээсээ тусламж авахаасаа бүү нэрэлхээрэй.
Бүхий л зүйлийг төгс төгөлдөр байлгах гэж битгий өөртөө “хүлээлт” үүсгэ. Цахим орчинд байгаа хэн нэгэн ээжийн төгс гэмээр өдрийн хэмнэл ердөө л тавилттай жүжиг байх нь олонтой.
Багахан толботой хувцас өмсгөх “зүгээр”, гэрээр хөглөрсөн тоглоом, живх, угж “зүгээр”, оройн хоолоо багахан оройтуулах “зүгээр”. Хүүхэд эрүүл, ээж эрүүл байхад цэвэр цэмцгэр байдал хоёр дугаарт бичигдэнэ.
Та юунд дуртай, юунд дургүй вэ? Хүүхдээ хэн нэгнээр үнсүүлэх дургүй бол тодорхой хэлэх хэрэгтэй. Хэн нэгэн асуугаагүй байхад ирээд зөвлөгөө өгч, хүүхдийг ингэж асар, ийм үед ингэх хэрэгтэй, чиний хийж байгаа буруу гэх мэт шаардлагагүй заавар зөвлөгөөнд дургүй бол тодорхой хэлж, дараагийн удаа ингэхгүй байхыг сануулснаар та өөрийгөө стрессээс хамгаалж байгаа хэлбэр юм шүү.