Өсвөр насныхан ба хоол тэжээл: Тэд юу идэх ёстой вэ?

2023 оны 10 сарын 01

Өсвөр насныхан ба хоол тэжээл: Тэд юу идэх ёстой вэ?

Орчин үеийн өсвөр насныхан хамгийн сүүлийн үеийн технологи, хувцаслалт

загвар, хөгжимтэй холбоотой мэдлэг, чадвар өндөр байдаг ч тэднээс зөв

хооллолтын талаар асуувал та хоосон харцтай тулгарах магадлалтай.

Өсвөр насныхны завгүй амьдралын хэв маяг, хооллолтод хайхрамжгүй хандах

хандлага нь тэднийг шим тэжээлийн дутагдалд хүргэх боломжтой. Шөнө оройн

цагаар пицца гэх мэт түргэн хоол идэх, ихэвчлэн жижиг сажиг зүйлсээр хооллох нь

хэвийн хооллолтын хэв маягаа алдахад хүргэдэг бөгөөд энэ нь эргээд буруу

хооллох дадал зуршлыг бий болгодог.

Өнөөдөр өсвөр насны хүүхдийнхээ хоол тэжээлийн үндсийг тавихад нь туслах нь

тэднийг ирээдүйд олон жилийн турш сайн сайхан амьдрах замд хөтөлнө.


Огцом өсөлтийн үе

Өсвөр насныханд бэлгийн бойжилтын үед огцом өсөлт явагддаг бөгөөд биеийн

жин нэмэгдэж, өндөр болдог. Энэ эрчимтэй өсөлт нь хоёроос гурван жилийн

хооронд үргэлжлэх бөгөөд нийт (насанд хүрсэн үеийн) өндрийн 20%, жингийн 50%

-ийг энэ үед олж авдаг.

Энэхүү өсөлт нь хүнсний хэрэглээ нэмэгдсэнээр явагддаг тул өсвөр насны

хүүхдийн хоол тэжээлд илчлэг болон шимт нэгдлүүд зохистой тэнцвэртэй байх нь

маш чухал юм. Охидод өдөрт дунджаар 2200-2400 ккал илчлэгтэй хоол хүнс

хэрэгтэй байдаг бол хөвгүүдэд 2500-3000 ккал хэрэгтэй байдаг.

Микроэлементүүд бас нэмэгдэх шаардлагатай болдог. Жишээлбэл, 14-18 насны

охидод өдөрт 1300 мг кальци шаардлагатай байдаг бол 4-8 насны охидод 800 мг

кальци шаардлагатай байдаг.


Өсвөр насныхан хэрхэн хооллох ёстой вэ

Өсвөр насныхны хоол тэжээлийн эдгээр хэрэгцээг хангах эхний алхам нь гэр

бүлийн хоолны ширээнээс эхэлдэг. Өдөр бүр дор хаяж нэг удаа эрүүл хоол идэх

нь өсвөр насны хүүхдүүдээ шаардлагатай шим тэжээлээр хангах сайхан арга

төдийгүй завгүй амьдралын хэв маягт алдагдах хандлагатай байгаа гэр бүлийн

цагийг чанартай болгоход тусалдаг.

Шимт нэгдлүүд багатай хоол хүнсийг гал тогооноосоо гаргаж, шинэ жимс, бүхэл

буудайн талх, органик самрын тос эсвэл өсвөр насныханд зориулсан чанартай

эрч хүч өгөх бүтээгдэхүүн гэх мэт эрүүл хөнгөн зуушаар солихыг хичээ.


Эдгээр хөнгөн зуушнуудыг гарт нь ойрхон, авахад хялбар байлгах нь ухаалаг

хооллолтод түлхэц болохоос гадна хүүхдүүд тань эрүүл хооллож байгааг

мэдсэнээр сэтгэлийг тань тайвшруулна. Хүүхдүүд таны удирдамжийг дагаж, сайн

үлгэр жишээнээс тань суралцах болно гэдгийг санаарай, тиймээс номлосон зүйлээ

өөртөө хэрэгжүүл.

Алдаагаа нөхөх

Хүүхдүүд маань юу идэж байгааг харахын тулд бид цаг тутамд хамт байж

чадахгүй, мөн таныг байхгүй үед тэд дуртай хоолоо сэмхэн иддэг гэдгийг бид

мэдсээр байж мэдээгүй юм шиг өнгөрөөж болохгүй. Тэхээр энэ үед л өсвөр

насныханд зориулсан чанартай мультивитамин нь таны хүүхдэд учирч болзошгүй

шим тэжээлийн дутагдлыг нөхөхөд туслах хамгийн сайн туслагч байж болох юм.

USDA-ийн мэдээлснээр дөрвөн охин тутмын гурав нь хангалттай төмөр авч

чаддаггүй бол гурван хүү тутмын хоёр нь цайрын багасалттай байдаг. (Мөн хүн бүр

хангалттай хэмжээний Д аминдэм авдаггүй байна.)

Хамгийн тохиромжтой мультивитамин нь хүйс бүрийн хэрэгцээнд тохирсон

найрлагатай байдаг. Хөвгүүдэд их хэмжээний амин хүчлүүд хэрэгтэй бөгөөд энэ нь

тэдний өсөж байгаа биеийн бүх булчингууд хөгжиж томроход хэрэглэгддэг. Цайр

(ялангуяа аспарагины хүчил болон магни агуулсан бэлдмэл) нь бэлгийн эрүүл

мэнд болон хөгжлийг дэмжихээс гадна булчингийн өсөлтийг дэмждэг. Охидын

нэмэлт тэжээлд бөөр шээсний замын эрүүл мэнд, дааврын тэнцвэрийг хангахын

тулд цангис жимс, фенугрек зэрэг ургамлуудыг агуулсан байх ёстой.

Цангис жимсийг S. salivarius K12 зэрэг пробиотиктой хослуулан хэрэглэх нь

хөвгүүд охидын арьсны эрүүл мэндэд тустай. Охид, хөвгүүдэд хангалттай

хэмжээний кальци, Д аминдэмээс (дээр дурдсанчлан) гадна ясны хөгжлийг дэмжих

витамин К2 хэрэгтэй.


Ээж, аав, асран хамгаалагчид бид одоо ч гэсэн өсвөр насныхныг ойлгох тал

дээр ажиллаж байгаа ч өсвөр насныхны хоол тэжээлийн талаар ойлгох нь

тэднийг одоо болон насан туршдаа зөв хооллолтыг сонгоход нь туслах

болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл