Энэхүү бүтээгдэхүүн нь оношлогоо, эмчилгээний зорилгоор хэрэглэгдэхгүй, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
Дархлаа тогтлоцоог байгалийн цэвэр ургамлын найрлагаар дэмжинэ.
Хэн хэрэглэх хэрэгтэй вэ?
- Монгол орны эрс тэс уур амьсгалд, өвлийн улиралын агаарын бохирдолд амьдарч ойр ойрхон ханиад хүрч, архаг байдлаар цэр гардаг бүх хүмүүс
- Ковид халдвараар дунд зэргээс хүнд зэрэг хүртэл өвдсөн, хоёроос дээш удаа ковидоор өвчилсөн хүмүүс
- Long covid шинж тэмдэг бүхий хүмүүс
Бүтээгдэхүүний үйлдэл:
- Astragalus- Эртний хятадаас гаралтай эмийн ургамал. Дархлаа тогтлолцоог эрчимжүүлж амьсгалын дээд замын халдварын үргэлжлэх хугацааг бууруулж амьсгалын доод замын үрэвсэл болж хүндрэхээс сэргийлнэ. Чихрийн шижин, элэгний архаг өвчний илааршилд сайнаар нөлөөлнө.
- Ligustrum- Голт бор. Эртнээс хараа муудах, нойр муудах, толгой эргэх, халууралт намдаах зэрэгт хэрэглэгдэж ирсэн. Зарим судалгаанд хавдрын үеийн дархлаа тогтлолцоог дэмжиж, халдварын бууруулсан үр дүн гарсан.
- Schisandra- Жимсгэнэ. Эртнээс гадаад дотоод стрессорын нөлөөнөөс хамгаалах зорилгоор хэрэглэсээр ирсэн. Бие махбодид энергийн түвшинг нэмэгдүүлж, эрч хүчийг дэмжинэ.
- Shiitake mushroom- Эсийн ханын бат бэх чанарыг нэмэгдүүлснээр эсийн гэмтэл болон үхлийг бууруулах нөлөө үзүүлсэн. Хүний биеийн өвөрмөц бус дархлааг байгалийн зөөлөн аргаар дэмжинэ.
- Echinacea- Амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг буюу халуурах, ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх зовууриудыг намдаана.
- Pau d’Arco- хүний биед явагддаг олон төрлийн үрэвслийн үргэлжлэх хугацааг бууруулах нөлөөтэй. Жишээ нь үений үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, халууралт, шарх, шархлаа, мөн олон төрлийн хавдрыг дарангуйлна.
Хэрэглэх заавар:
Өдөрт 1 капсулыг залгиж хэрэглэнэ. Хоолтой хамааралгүй ч өлөн үед хэрэглэхгүй.