Back to school: Хүүхдэд зориулсан өдрийн хоолны санаа

2024-08-16 07:55
Back to school: Хүүхдэд зориулсан өдрийн хоолны санаа

Хичээл эхэлж хүүхдүүд эртлэн босож, хичээлийн цагтаа амжиж очихын тулд өглөөний цайгаа тухлан ууж чадахгүй байх нь олон. 

Ихэнх тохиолдолд аяга ус, зүсэм талхаар өлөнгөө тайлж, цагийн зүүтэй уралдан гэрээс гардаг. 

Иймээс бид бяцхан үрсийн эрүүл мэндийг дэмжих, шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо хоол хүнснээсээ авахад туслах хийхэд хялбархан, хаана ч гаргаад идэхэд тохиромжтой хоолны санааг танд санал болгоё. 


Хялбар хэр нь тэжээллэг амттан бэлдэцгээе! 


Бяцхан гартаа бариад идэхэд тохиромжтой амттан юу байж болох вэ? 

  • Бананатай, самрын тостой талхыг бэлтгэхэд хэдхэн минут хангалттай 
  • Овьёостой, самрын цуглуулгатай, хатаасан цангис, үзмээр амталсан жигнэмэг нь шарах шүүгээнд 10-15 минут л жигнэгдэнэ 
  • Жимсээр амталсан овьёосны амттан ч сайхан сонголт шүү
  • Дэлгүүрээс жигнэмэг аваад самрын тос хавчуулсан мини сэндвич хийвэл татгалзах хүүхэд бараг л байхгүй дээ 
  • Гэртээ жигнэсэн шоколадны үйрмэгтэй бананатай кекс бол шилдэг нь 
  • Мэдээж хамгийн амархан хэр нь авч явахад тохиромжтой тэжээллэг хүнс гэвэл яаж чанасан өндөг хоцрох билээ 
  • Нэмэлт сахарын агууламжгүй зүгээр л нимгэн хэрчиж хатаасан алим, лийр нь идэхэд зугаатайн дээр тэжээллэг 
  • Арилгаж бэлтгэсэн авокадо ч бүх насныхны дуртай жимс шүү 


Танд гэртээ хийхэд хялбар хүүхдийн тэжээллэг амттаны жорыг хүргэе:


Сэвэг зарамтай шоколадтай жигнэмэг 

  • 250 гр бүхэл овьёос 
  • 250 гр буудайн гурил  
  • 2 цайны халбага маалинга үр
  • ½ цайны халбага хөөлгөгч 
  • Чимх давс
  • 125 гр бор элсэн чихэр 
  • 180 гр нухаж бэлтгэсэн сэвэг зарам 
  • 1 өндөг1 цайны халбага ванилийн охь 
  • 150 гр шоколад


Үйлдлийн дараалал: 

  1. Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл урьдчилсан халаах 
  2. Гурил, овьёос, маалинга үр, давсаа хуурайгаар нь хольж хутгах 
  3. Өөр саванд өндөг, ваниль, нухсан сэвэг зармаа хольж зуурмаг болгоно
  4. Зуурмаг дээрээ хуурай хольсон орцоо бага багаар нэмж хутган, хамгийн сүүлд шоколадны үйрмэгээ хийн хутгана 
  5. Шарах шүүгээний хавтангаа сайтар тосолж бэлтгэн, зуурмагаасаа хоолны халбагаар таслан авч ижил тэнцүү 30 жижиг хэсгүүд болгон жигнэмгээ бэлтгэнэ 
  6. Шарах шүүгээндээ хийж 12-15 минут жигнэнэ.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл