Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих шилдэг шим тэжээлүүд

2024-08-13 02:39
Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих шилдэг шим тэжээлүүд

Та өглөө сэрэхдээ л өдөржин ажиллачихсан юм шиг, бие махбод болоод сэтгэлзүйгээрээ ядарсан байдалд орж байсан уу? 

Орчин цагийн нийгэмд эрэгтэйчүүд өглөө эрт босож завгүй амьдралын хэв маягт баригдан шөнө дөл хүртэл ажиллах, үүний зэрэгцээ өрхийн санхүү, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангах гэх мэт гэр бүлээ ч мөн орхигдуулахгүйг хичээдэг. 

Энэ амьдралын хэв маягт өөрийн эрүүл мэндээ хамгаалах, сэтгэн бодох, ажлын бүтээмжээ алдагдуулахгүй авч явах нь тийм ч амар биш. 

Тэгвэл бидний зүгээс танд эрч хүч, энерги бэлэглэж ерөнхий эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой шим тэжээлүүдийг танилцуулъя. 


Эрчүүдийн эрүүл мэндэд шим тэжээл чухал уу? 


Өдрийн хэрэгцээт шим тэжээлээ авна гэдэг нь ямар ч хамаагүй хоолоор ходоодоо дүүргэж, цатгалан мэдрэмж авна гэсэн үг биш юм. Монгол хүмүүсийн хувьд голлон цагаан гурил, цагаан будаа, мах, төмс, луувангаар хооллодог. Гэвч орчин үеийн шим тэжээл судлалын салбар хөгжиж байгаатай холбоотойгоор бидний хооллох дадал, хэрэглэж буй хүнс бидэнд хэрэгцээт амин дэм, эрдэс бодисыг хангалттай өгөхгүй байгааг баталсаар байна. Иймээс бид аль болох олон төрлийн, органик, шинэхэн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй болжээ. 

Эрдэс бодис, амин дэм нь эсийн хэмжээнд хүрч үйлчилснээр бидний бие махбодын үйл ажиллагаа улам сайжирч энерги үүсэлт нэмэгддэг. 


Эрчүүдийн энерги үүсэлтийг дэмждэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглэх хэрэгтэй юу? 


Дээр дурдсанаар бид өдөр бүр олон төрлийн ногоо жимс, загас, хонь, үхрийн мах зэргийг хэрэглэж байж зайлшгүй хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоо нөхөх билээ. 

Гэвч өнөө үед эрүүл, зөв хооллох нь цаг хугацааны хувьд төвөгтэй болсон. Иймээс хэрэгцээт шимт бодисоо өдөрт ердөө 1 ширхэг жижигхэн шахмал хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах нь ихээхэн давуу талыг авч ирж байгаа юм. Та өөрийн биеийн онцлогт тохирсон, хүлээлт хэрэгцээг тань хангаж чадахуйц хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. 


Энерги үүсэлтэд магнийн үзүүлэх нөлөө:


Магни нь хүний биед орсон хоол тэжээлийн бодисыг бидний хөдөлгөөн, тархины үйл ажиллагаа бүрд оролцог энергийн молекул болгон хувиргадаг бодисын солилцоонд чухал үүрэгтэй оролцдог. 

Үүнээс гадна магни нь булчингийн чангарал, сулралын ажиллагаанд голлон оролцдог тул биеийн хүчний ажил хийдэг эрчүүдэд хамгийн хэрэгтэй эрдэс юм. 

Магнийг үр тариа, ногоон навчит ногоо, самар мөн бүхэл үрийн гурилыг хүнсэндээ хэрэглэснээр өдрийн хэрэгцээгээр авах боломжтой юм. 


Витамин D нь дархлаа тогтолцоо болон сэтгэл санааны байдалд нөлөөлнө 


Витамин D нь дан ганц яс булчингийн тогтолцоо бус дархлаа тогтолцоо, мөн хүний сэтгэл  санааны байдалд хүртэл чухал ажээ. 

Оффист, өдрийн ихэнх цагаа дотор орчинд өнгөрүүлдэг эрчүүд витамин D-ийн дутагдалд  өртөх эрсдэл өндөртэй байдаг тул уг амин дэмийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар эсвэл тосорхог загас, витамин D-ээр баяжуулсан хүнсийг хэрэглэснээр өдрийн хэрэгцээт амин дэмээ хангах боломжтой болох юм. 


Стресс менежмент болон эсийн энерги үүсэлтэд витамин B-ийн оролцоо 


Витамин В нь дотроо 8 өөр төрөл, 8 өөр онцлог бүхий үйл ажиллагаанд оролцдог ч нийтлэг энерги үүсэлт, стресс менежментэд сайнаар нөлөөлдөг. Витамин В-г хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар авч болох ба бүхэл үрийн гурил, улаан мах, өндөг, самар, ногоон навчит ногоо зэргээс авах боломжтой. Алкохол хэрэглэх, архаг стресст өртөх зэрэг нь бие махбодод В витамины хэрэгцээг нэмэгдүүлдэг ба эдгээр үеүдэд витамин В-г хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар авахад тохиромжтой. 


Омега-3 нь сэтгэн бодох чадвар болон зүрхний үйл ажиллагааг дэмжинэ


Омега-3-ийн хамгийн идэвхтэй хэлбэр болох EPA, DHA нь хүний сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлөхөөс гадна биед ашиггүй өөх тосны агуулагдах хэмжээг бууруулж зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг. 


Та өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо хангалттай хэмжээгээр авч өдрийн бүтээмжээ нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлээрэй. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл