Сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд

2024-08-06 04:06
Сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд

Танд өмнө долоо хоногт үзсэн киноныхоо нэрийг санахгүй байх тохиолдол гарч байв уу? Эсвэл ажлын уулзалтын үеэр хэн нэгний нэрийг яаж ч хичээсэн санахгүй байх тохиолдол байсан уу? Хэчнээн хичээсэн ч нийгмийн сөрөг зүйлсээс бултаж чадалгүй бухимдаад байна уу? 

Санаа битгий зов доо, та ганцаараа л энэ бүгдийг мэдрээгүй. 

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт уусан, шингэн амьдрахын тулд өөрийгөө ч умартан ажиллаж хичээсэн хүмүүс амархан мартаж санах, бухимдах, анхаарал төвлөрөлт муудах зэрэг олон таагүй үр дагавар гарч байна. 


Тэгвэл сэтгэцийн эрүүл мэндэд байгалийн ургамлууд хэрхэн нөлөөлдөг юм бол? 


Эмийн ургамлуудыг эрт цагаас өнөөг хүртэл хүний сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийн тогтвортой хариу урвал үзүүлэх зорилгоор ашигласаар байна. 


  1. Ой тогтоолт ба анхаарал төвлөрөлт 


  • Гингко билоба- Эртний хятад болон японы ангаах ухаанд энэ эмийн ургамлыг анхаарал төвлөрөлт сайжруулах, урт хугацааны ой тогтоолтыг дэмжих, тархины сэтгэн бодох хурдыг авч үлдэх зэрэг зорилгоор ашигласаар ирсэн. 
  • Бакоба монери- Хэн нэгний нэрийг мартаж санахаас залхаж байна уу? Бакоба нь эртний Энэтхэгээс гаралтай тархины хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй эмийн ургамал юм. 


  1. Сэтгэл санааг өргөх 


  • Сиймхий алтанцэгцүүхэй- алтан шаргал өнгөтэй, гоёмсог сайхан энэ цэцэг нь сэтгэл санааг өргөж, өөдрөг зан байдлыг дэмжинэ 
  • Алтан гагнуур- эртнээс хэрэглэгдсээр ирсэн энэхүү эмийн ургамал нь олон эрхтэнд сайнаар нөлөөлдгөөс гадна сэтгэл санааг өргөх ид шидтэй ажээ. 


Та өөрт тохирсон эмийн ургамлаа хэрэглэснээр ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлт нэмэгдэж өдөр тутмын үйл ажиллагаагаа улам сайн явуулж, амьдралаа илүү аз жаргалтай өрнүүлэх боломжтой болно. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл