Эрүүл залуу арьсыг цогцлоох хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

2024-07-16 06:52
Эрүүл залуу арьсыг цогцлоох хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Өдөр хоног өнгөрөх тусам хүний биед хөгшрөлтийн процесс явагддаг. Хөгшрөлтийн үйл явцад хамгийн хурдан бас амархан өртдөг эрхтэн бол арьс юм. 

Арьсаа цэвэр толигор авч үлдэхийг хүсдэггүй хүмүүс гэж юу байх вэ.

Иймээс бид арьсны залуу байдал, чанга бас толигор байдлыг хадгалахад туслах хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг танд танилцуулъя. 


Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний арьсанд үзүүлэх нөлөө


Зарим өглөө сэрэхэд арьс нэг л гундуу, бараан, мөн будаг шингэхгүй арзайсан байдаг шүү дээ. Энэ асуудлыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн шийднэ гэвэл та итгэх үү? 


Арьсны эрүүл мэндийг хамгийн ихээр дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрхэн хослуулж хэрэглэх, мөн хэзээнээс эхлэн хэрэглэхээс хамаараад арьсны залуу байдлаа хэр удаан хадгалах нь шийдэгдэнэ. 


Гоо үзэсгэлэн, залуу насаа урт удаан хадгалахаар шийдсэн бол өнөөдрөөс эхлэн өөрийн ерөнхий эрүүл мэндээ дэмжих тохирсон арга хэмжээг авч эхлээрэй. 


Арьсны гэрэлтсэн толигор байдлыг дэмжих гол бүтээгдэхүүнүүдийг танд хүргэе:


  • Коллаген: Арьсны чанга, залуу байдлыг бүрэлдүүлэгч гол элемент бол коллаген уураг юм. Насжилттай холбоотойгоор биед коллагений нийлэгжил удааширч, хөгшрөлтийн процесс явагдаж эхэлдэг. Мэдээж энэ процессийн хамгийн тод илрэл арьсанд унжилт, үрчлээ болж илэрдэг. Иймээс 25-с дээш насны бүх хүмүүс нэмэлтээр коллаген уургийг хэрэглэснээр хөгшрөлтийг бага ч гэсэн удаашруулах боломжтой юм. 
  • Витамин С: Байгаль дээрх хамгийн хүчтэй антиоксидант юм. Антиоксидант гэдэг нь биед бодисын солилцооны дунд үүссэн завсрын хорт нэгдлүүд нь хүний биеийн эсүүдийг исэлдүүлж гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг. Энэ үйл явцын үр дүнд бидний бие махбодод хөгшрөлт үүсдэг юм. Тэгвэл антиоксидант үйлдэлтэй бодисууд нь эсийн ханыг бүрхэж хамгаалах, эсвэл хэт исэлдүүлэгч бодисуудын эсрэг үйлчилж хүчийг нь саармагжуулах гэх мэт үйлдэл үзүүлж бидний эд, эсийг үхлээс хамгаалдаг. 
  • Биотин: Биотин буюу витамин Н нь үс, хумс, арьсны эрүүл, толигор байдлыг тэтгэх номер 1 бүтээгдэхүүн юм. Харин биед биотин дутагдах үед арьс хуурайших, үрчлээтэх, батга гарах гэх мэт асуудлууд үүсдэг. Харин биотинийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэнээр арьсны бүтэц, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгшрөлтийг удаашруулах, мөн биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих сайн нөлөөтэй. 
  • Омега-3 тосны хүчил: Омега-3 нь онцгойлон арьсны бүтцэд сайнаар нөлөөлдөг тосны хүчил юм. Омега-3-ыг хэрэглэх үед арьсны эмзэгшил буурч, хуурайшилт, улайлт тодорхой хэмжээгээр буурч байгаа нь ажиглагдсан байна. Мөн арьсны чийгшил нэмэгдэн, уян хатан чанар сайжирч байжээ. Өдөр тутамдаа омега-3-ыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэснээр биеийн ерөнхий эрүүл мэнд сайжрахаас гадна арьсны цэвэр, чийглэг, толигор байдал удаан хугацаанд хадгалагдах юм. 

Дээрх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь арьсны эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг нь судалгаагаар нотлогдсон тул та өөрийн биеийн онцлог, мөн хүлээлтдээ нийцүүлэн худалдан авалт хийж, хослуулан хэрэглэх боломжтой. Гэвч мэдээж хэрэг, арьс эрүүл, залуу байх гол үндэс нь эрүүл бие махбод, эрүүл бодисын солилцоо гэдгийг мартаж үл болно.


Эрүүл, залуу арьсны аялалд тань амжилт хүсье. 


Хайртай хүндээ хамгийн сайныг нь, 

NaturesPlus 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл