Биед төмөр дутагдаж байгааг илтгэх шинжүүд

2024-06-29 09:14
Биед төмөр дутагдаж байгааг илтгэх шинжүүд

Төмөр нь бие махбодыг эрүүл, тэнцвэртэй, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хамгийн чухал химийн элементүүдийн нэг юм. Хүний биеийг оршин байх гол үндэс болсон эсийн амьсгалах процесст голлох үүрэг гүйцэтгэдэг тул өөр ямар нэгэн элемэнтээр үл орлогддог. 

Орчин үед хүмүүсийн хооллох дадал өөрчлөгдсөнтэй холбоотой дэлхий дахинаа төмрийн дутагдал газар авч байна. 

Төмөр гэх элементийн хүний биед үзүүлэх нөлөө, мөн төмөр дутагдлыг үед илэрдэг шинж тэмдгүүдийг таньснаар эрүүл мэндээ урт удаан хугацаанд хамгаалан үлдэх боломжтой. 


Төмөр яагаад чухал вэ? 

Төмөр нь хүний биеийн маш олон чухал процесст оролцдогийн нэг нь гемоглобины бүтцэд оролцдог явдал юм. Гемоглобин нь хүний цусны улаан эсэд агуулагдаж гаднаас орж ирсэн хүчилтөрөгчийг улаан эсэд бэхлэн бүхий л эд, эс рүү зөөвөрлөн, эргүүлээд нүүрсхүчлийг уушги руу зөөвөрлөдөг бүтэц юм. Үндсэндээ бидний амьсгалыг эсийн түвшинд хүргэдэг молекул гэж ойлгож болно. 

Тэгэхээр төмөр байхгүй бол хүчилтөрөгчийг зөөвөрлөх эрүүл улаан эсийн тоо цөөрч бусад төмөр дутагдлыг шинжүүд илэрнэ. 

Бие махбодод төмрийн гүйцэтгэдэг үүргүүдээс дурдвал: 

  • Хүчилтөрөгчийн зөөвөрлөлт: Гемоглобины голлох бүтцэд оролцож хүчилтөрөгчийг бүх биеэр тараана. 
  • Энергийн түвшин: Биед хангалттай хэмжээний төмөр байснаар энерги үүсэлт эрчимжиж ядрах, сульдах мэдрэмж буурна. 
  • Танин мэдэхүй: Төмөр нь тархины эсүүдийн мэдээлэл үүсэлт, дамжуулалтад оролцдог тул хангалттай төмөртэй байснаар танин мэдэхгүйн үйл явц хадгалагдаж үлддэг. 
  • Дархлаа систем: Төмөр нь дархлааны эсүүдийг эрчимжүүлэх нөлөө үзүүлдэг тул байгалийн дархлааны тэнцвэрт байдал хадгалагдана.  


Таны биед төмөр дутагдаж байгааг илтгэх шинж тэмдгүүд: 

Биед төмөр дутагдах үед илрэх шинж тэмдгүүдийг таньдаг болсноор өөлийгөө, мөн хайртай хүмүүсээ төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлэх боломжтой болох юм. 

  • Ядарч сульдах: Хамгийн түгээмэл илэрдэг төмөр дутлын шинж бол хэчнээн их унтаж амарсан ч арилдаггүй ядарсан мэдрэмж юм. Төмрийн агууламж буурснаас эрүүл улаан эсийн үржил удааширч бие махбод хүчилтөрөгчийн архаг дутагдалд орсноос эсийн энерги үйлдвэрлэлт буурч, улмаар байнгын ядарсан мэдрэмж үүсдэг ажээ. 
  • Арьс цонхийх: Цонхигор, цайвар арьс салст нь мөн төмөр дутлын нийтлэг шинж юм. Цусны улаан эсийн үржил буурснаар биеэр эргэх улаан эсийн хэмжээ багасна, мөн гемоглобины хэмжээ буурснаар улаан эсийн өнгө илтгэх чанар буурдаг. Улаан эсийн улаан өнгийг бүрэлдүүлэгч гол элемент нь гемоглобин юм. 
  • Амьсгаадах: Өмнө тайлбарласанчлан улаан эс нь хүчилтөрөгчийг зөөвөрлөгч ганц эс. Улаан эсийн тоо цөөрвөл эсэд ирэх хүчилтөрөгч буурна. Эс бүрд хангалттай хэмжээний хүчилтөрөгч ирэхгүй байгаа учраас тархинд ердийнхөөс илүү олон амьсгалах дохио ирнэ гэсэн үг. Ялангуяа ачааллын үед, шатаар өгсөх, ойрхон зайд гүйх гэх мэт багаас их хүч шаардсан бүхий л ачааллын үед ердийнхөөс илүү ихээр амьсгаадах нь төмөр дутагдлын шинж юм. 
  • Толгой эргэх, толгой өвдөх: Биед төмрийн хэмжээ тогтвортой бага хэвээр байсаар байвал толгой эргэхээс байнгын толгой өвдөх хүртэл шинж тэмдэг үргэлжилнэ. Энэ нь архаг хүчилтөрөгч дутагдлын сонгодог шинж юм. 
  • Хумс хугарамтгай болж, үс амархан унах: Хүний биед хүчилтөрөгч дутагдаж байгаа үед бүхий л процессууд удааширдаг ба үүний нэгээхэн шинж нь хумс хугарах, үс унах юм. Гэвч өөр бусад эрдсийн дутагдлын үед эдгээр шижүүд илэрдэг тул заавал эмчид хандан ялган оношлуулах шаардлагатай. 


Төмрийн бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр төмрийн хэмжээгээ нөхөх боломжтой

Улаан мах, шош, ногоон навчит ногоонд төмөр хамгийн ихээр агуулагддаг ч хоол хүнсээрээ төмрөө хангалттай авч чадахгүй байгаа орчин үед өөрт тохирсон төмрийн бэлдмэл хэрэглэснээр цусны улаан эсийн хэвийн үйл ажиллагааг хамгаалах боломжтой юм.  

NaturesPlus брэндийн HemaPlex төмрийн бэлдмэл нь найрлагадаа дан төмрөөс гадна өдрийн шаардлагатай бүхий л амин дэм, эрдсийг агуулсан тул өөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Мөн гадуураа зузаан капсултай тул ходоод цочроох нөлөөгүй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл