Стресс болон сэтгэл түгшилтийг бууруулахад туслах амин дэм, эрдэс бодисууд

2024 оны 06 сарын 21

Стресс болон сэтгэл түгшилтийг бууруулахад туслах амин дэм, эрдэс бодисууд

Дэлхийн улс орнуудыг стрессийн түвшингөөр нь жагсаахад Монгол улс 55.4 оноогоор 4-р байранд жагссан бол 70.1 оноогоор Нигер улс 1-р байранд, харин 5.4 оноогоор Норвеги улс стрессийн түвшин хамгийн бага орноор шалгарсан байна. 


Монгол орны эрс тэс цаг уур, улс төрийн асуудлууд, агаар болон хөрс, усны бохирдол, түгжрэл зэрэг өдөр тутмын таагүй үйл явдлууд бүх насны, аль ч хүйсийн хүн амд сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш билээ. 


Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, амар амгалан байдлаа авч үлдэх нь бие махбодын өвчлөлөөс сэргийлдэг. Тиймээс стресс болон бусад таагүй сэтгэл хөдлөл, уур бухимдлыг бууруулахад туслах олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг байгаль бидэнд бэлэглэжээ. 


Витамин В иж бүрдэл

В төрлийн витаминууд нь эсийн энерги үүсэлтийг хамгийн ихээр дэмжихээс гадна тархинаас бусад эрхтэн рүү мэдээлэл дамжуулдаг нейротрансмиттер гэх бодисын үүсэлтийг дэмжсэнээр сэтгэл санааг өргөж, энергийн түвшнийг нэмэгдүүлдэг ажээ.  

Витамин В нь 8 дэд төрөлтэй ба эдгээр нь тус тусдаа өөр өөр өвөрмөц үйлдэлтэй ч үндсэн үүрэг нь ижил юм. 


Магни

Магни нь судалгаагаар батлагдсан стресс болон сэтгэл түгшилтийг хамгийн үр дүнтэйгээр бууруулдаг эрдэс бодис юм. Өдрийн турш ажиллаж чангарсан булчингуудыг суллах замаар тархи мэдрэлийн системийг амраадаг. Мөн стрессийн үед ялгардаг кортизол дааврын нийлэгжлийг дарангуйлж стрессийн үргэлжлэх хугацааг багасгадаг. 


Омега 3 тосны хүчил 

Омега 3 нь үл орлуулагдах, амин чухал тосны хүчил бөгөөд тархины хэвийн үйл ажиллагааг хангаж, сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлыг бүрэлдүүлэхэд голлох нөлөө үзүүлдэг. Мөн үрэвслийн процессийг бууруулж бие махбодын эрүүл байдлыг дэмжинэ. 


L-Theanine 

Тианин нь ногоон цайнд агуулагддаг амин хүчил бөгөөд стрессийг бууруулахаас гадна тархийг амрааж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Тархи амраах үйлдэл нь нойр хүргэхгүй мөн нозооруулдаггүй тул түр зуурын сэтгэл түгшилтэй хүмүүс өдрийн цагаар хэрэглэхэд илүү тохиромжтой.  


Эдгээр эрдэс бодис, амин дэмүүдийг хоол хүнсээр авч болохоос гадна монгол орны нөхцөлд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөн авах нь илүү тохиромжтой юм. 


Байгалийн цэвэр түүхий эдээс гарган авсан, ямар нэгэн хиймэл амт, үнэр оруулагчгүй, глютенгүй, нэмэлт сахрын агууламжгүй NaturesPlus брэндийн бүтээгдэхүүн таны үнэнч туслах байх болно.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл