Дархлаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн шимт нэгдлүүд байдгийн нэг нь витамин С юм. Энэ чухал орлуулагддаггүй шимт нэгдэл нь бие махбодод хэрхэн ажилладаг талаар таны мэдэх хэрэгтэй зүйлийг эндээс хараарай.
Витамин С гэж юу вэ?
· Аскорбины хүчил гэж бас нэрлэдэг, усанд уусдаг шимт нэгдэл
· Бие махбодод үүсдэггүй, хадгалагддаггүй тул хоол хүнсээр дамжуулан авах ёстой
· Цитрусийн төрлийн жимснүүд, улаан лооль зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг
Дархлааг хэрхэн дэмждэг вэ?
· Хэд хэдэн төрлийн дархлааны эсүүдийн үүсэлт, үйл ажиллагааг идэвхжүүлдэг
· Дархлааны эсийг чөлөөт радикалуудаас хамгаалахад тусалдаг
Бусад ямар ямар үйл ажиллагаанд оролцог вэ?
· Антиоксидант үйлчилгээтэй, биеийн бүх хэсэгт чөлөөт радикалуудыг саармагжуулдаг
· Биед олон ферментийн урвалд шаардлагатай бөгөөд үүний нэг нь бүтцийн уураг болох коллагены нийлэгжилтэд ордог
· Өндөр түвшин нь зүрх судасны эрсдэлийг бууруулдагтай холбоотой байна
Бэлдмэлүүдээс ямар хэлбэрүүд нь хамгийн тохиромжтой вэ?
· Роз хип, ацерола эсвэл амла зэрэг синергетик ургамал эсвэл биофлавоноид гэж нэрлэгддэг фитонутриентуудын бусад эх үүсвэрт хамгийн үр дүнтэй байдаг.
· 2000 мг хүртэл тунтай байдаг, мөн хүчилгүй болгосон витамин С эсвэл тосонд уусгасан витамин С зэрэг ньхэлбэрүүд сайн байдаг
· Амттай зажилдаг хэлбэртэй
· Хүүхдэд зориулсан хэлбэртэй
Өөр юу мэдэх ёстой вэ?
Их Британийн Тэнгисийн цэргийн хүчин 1700-аад оноос далайчдад чийгбам хэмээх ноцтой өвчнөөс урьдчилансэргийлэхийн тулд нимбэг өгч эхэлсэн байдаг. Хожим нь С витамины дутагдлаас үүдэлтэй болох нь тогтоогдсон байна.
Та нийтлэлийг англи хэл дээр уншихыг хүсвэл https://naturesplus.com/blogs/immunity/immunity-support-focus-vitamin-c?_pos=1&_sid=238e39dfc&_ss=r руу орж уншаарай.