Уушгины эрүүл мэндэд тустай таван зөвлөгөө

2023 оны 05 сарын 02

Уушгины эрүүл мэндэд тустай таван зөвлөгөө

Дунджаар хүн өдөрт 20,000 амьсгал авдаг бөгөөд амьсгалахад хэцүү болох хүртэл энэ үйл явцын талаар огтхон ч боддоггүй.

Уушгиа хэвийн ажиллуулах нь амьсгалыг хөнгөвчлөх төдийгүй ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн аргуудаас энд дурдъя.

Тамхинд битгий ор, хэрэв татдаг бол тамхинаас гар

Тийм ээ, энэ бол мэдээжийн хэрэг, гэхдээ энэ нь тамхи татахаас татгалзах нь чухал биш гэсэн үг биш. Хэрэв та өмнө нь тамхинаас гарах гэж оролдсон ч амжилт олоогүй бол үргэлжлүүлэн хичээгээрэй - таны уушги танд талархаж илүү сайн ажиллах болно.

Бусад хортой бодисуудад өртөхөөс зайлсхий

Гэр орноо тамхины утаагүй бүс болгохоос эхэл. Долоо хоног бүр тоос соруулж, чийгтэй цэвэрлэгээ хий. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр цэвэрлэж, агааржуулалтыг дэмжихийн тулд цонхоо онгойлгох (химийн найрлагатай агаар цэвэршүүлэгч хэрэглэхээс зайлсхийх).

Бохирдлын түвшин хэт өндөр (эсвэл ургамлын тоосны харшилтай бол ургамлын тоосонцрын түвшин) үед гадаа бүү яв, том замуудын ойролцоо дасгал хийж болохгүй.

Дасгал (Амьсгалын дасгал бас орно)

Гадаа хаана дасгал хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэдэг нь огт дасгал хийх ёсгүй гэсэн үг биш юм: Биеийн тамирын дасгал нь таны уушгийг илүү шаргуу ажиллаж, илүү үр дүнтэй болгоход хүргэдэг.

Цаг хугацаа өнгөрөх тусам дасгал нь хүчилтөрөгч бага шаарддаг болон нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг эрүүл чийрэг булчинтай болгодог бөгөөд ингэснээр яваандаа дасгал хийж байх үед амьсгалахад хялбар болдог.

Таны өдөр тутмын хэвшилд уушгины үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг гүнзгий амьсгалах амьсгалын дасгалууд багтсан байх ёстой.

Уур ашиглан амьсгалын замыг цэвэр байлгахад туслах

Агаарын чанар, нөхцөл байдал нь амьсгалахад нөлөөлдөг, ялангуяа уушгины эмгэгтэй бол хүйтэн эсвэл хуурай агаар асуудал дагуулдаг.

Энэ үед олон хүмүүс эртний эмчилгээний арга болох уураар утах аргыг ашигладаг. Том аяганд халуун ус хийнэ, уурыг гадагшлуулахгүйн тулд толгой дээгүүрээ алчуур нөмөрнө. (Та лаванда эсвэл эвкалипт цэцгийн тос усандаа хийж болно.)

Халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд гараа тогтмол угаа

Та үүнийг сүүлийн үед маш их сонсож байгаа байх. Гараа дор хаяж 20 секундийн турш савангаар угаах нь уушгины халдвар авах эрсдэлийг бууруулдаг (нүүрэндээ гараа хүрэхгүй байх бас орно).

NaturesPlus - Immune Boost бүтээгдэхүүн нь өндөр үр дүнтэй дархлаа дэмжих бүтээгдэхүүн бөгөөд амьсгалын замын өвчлөлүүдийн үед хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.


https://infantstoddlers-supplements.com/products/2191/99501


Нийтлэлийг англи хэл дээр уншихыг хүсвэл https://naturesplus.com/blogs/wellness/five-tips-for-lung-health руу дараад ороорой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл