Дархлаа сайжруулах байгалийн гаралтай шилдэг нэмэлт тэжээлүүд

2023-05-02 02:27
Дархлаа сайжруулах байгалийн гаралтай шилдэг нэмэлт тэжээлүүд

Дархлааны систем хүчирхэг байх нь эрүүл мэндэд маш чухал бөгөөд байгалийн гаралтай нэмэлт тэжээл нь таны биеийг хамгийн сайнаар нь ажиллуулахад туслах гайхалтай арга юм. Олон төрлийн нэмэлт тэжээлүүд байдаг ч зарим нь дархлааг сайжруулах хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгээрээ бусдаас ялгардаг.

Энэ нийтлэлд бид дархлаагаа сайжруулж, өөрийгөө эрүүл байлгахын тулд хэрэглэж болох байгалийн гаралтай хамгийн сайн нэмэлтүүдийн талаар ярилцах болно.

Витамин С

Хамгийн алдартай, хүн бүрийн мэдэх байгалийн нэмэлтүүдийн нэг бол витамин С юм. Энэ нь чөлөөт радикалуудын гэмтэл, үрэвслээс хамгаалахад тусалдаг хүчтэй антиоксидант юм. Витамин С нь цусны цагаан эсийн үүсэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таны биеийг аливаа өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Судалгаанаас үзэхэд витамин С нь ханиадны хугацааг 50% хүртэл бууруулдаг байна. Дангаар нь савалсан бүтээгдхүүн нь эрүүл байхыг хүсдэг хүмүүст үнэлж баршгүй нэмэлт тэжээл болдог байна.

Эхинацея

Echinacea бол эмийн зориулалтаар өргөн хэрэглэгддэг өвслөг ургамал юм. Энэ нь дархлааны системийг идэвхжүүлж, үрэвслийг бууруулдаг нь батлагдсан тул дархлаагаа байгалийн аргаар нэмэгдүүлэхийг эрэлхийлдэг хүмүүст тохиромжтой нэмэлт тэжээл болдог. Нэмж дурдахад эхинацея нь ханиад болон амьсгалын замын бусад халдварын шинж тэмдгийг бууруулахад тусалдаг байна.

Хүн орхоодой

Хүн орхоодой нь анхаарал төвлөрлийг сайжруулах, эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна дархлаа тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг эрүүл мэндэд төрөл бүрийн ашиг тустай бас нэг алдартай ургамлын гаралтай нэмэлт тэжээл юм. Хүн орхоодой нь аливаа өвчин, халдварт өвчний үед үүсэх ядаргааг багасгахаас гадна стрессийн үед болон ямарваа нэг өвчний үед сэтгэн бодох, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Нэмж дурдахад, энэ нь үе мөчний үрэвсэл, тулай зэрэг өвчний үеийн үрэвсэл, хаванг багасгахад тусалдаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. 

Бидний хайраа шингээж бүтээсэн дээд зэргийн чанартай байгалийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг олж мэдээрэй! 

Амеркийн NaturesPlus нь дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдээрээ хагас зуун жилийн турш хүнсний нэмэлт бүтээгдхүүний салбарт хувьсгал хийсэн.

Хэрэв та найдвартай, чанартай нэмэлт тэжээл хайж байгаа бол өнөөдөр манай вэбсайтыг үзэх эсвэл манай багтай холбогдож нэмэлт мэдээлэл аваарай.


Нийтлэлийг англи хэл дээр уншихыг хүсвэл https://naturesplus.com/blogs/immunity/a-guide-to-the-best-natural-supplements-to-boost-immunity руу ороорой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл